College Prep нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад амжилттай элсэн суралцахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, стратегийг цогцоор нь зааж чиглүүлэх бэлтгэл хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн тухай
Ариун Оюун академи нь насан туршийн хөгжлийг дэмжих Holistic Life Curriculum боловсролын байгууллага бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан College Prep, карьертаа манлайлах хүсэлтэй хүмүүст зориулсан Career Prep, утга учиртай амьдралыг бүтээхийг зорьсон хүмүүст зориулсан Life Prep цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
College Prep хөтөлбөр нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад бакалаврын түвшинд суралцах хүсэлтэй сурагчдад өргөдлөө амжилттай бэлтгэж, илгээхэд нь туслах цогц системтэй хөтөлбөр юм. Бид сурагч бүрийн онцлог, зорилгод тохируулан тулж ажиллаж, хувь хүний давуу тал, сонирхлыг нээх, өөрийгөө танин хөгжүүлэх аялалд нь чиглүүлдэгээрээ онцлог.
Та өөрт тохирсон хөтөлбөрөө сонгон, чадварлаг менторууд болон өсөж хөгжих тэмүүлэлтэй хүрээлэл дунд их сургуулийн өргөдлөө бэлтгэж, дараагийн алхмаа итгэлтэйгээр хийгээрэй.
Бидний амжилт
Манай сурагчид дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн орж, 2025 оны байдлаар нийт $28,220,638 ам.доллар буюу 100 тэрбум 183 сая төгрөгтэй тэнцэх тэтгэлэг хүртээд байна.
Хөтөлбөрийн давуу талууд
-
600+ өсвөр насны сурагчтай ажилласан туршлагатай баг, менторууд
-
Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцсэн менторуудын ганцаарчилсан зөвлөгөө, чиглүүлэг
-
Зорилгоо тодорхойлж бодитоор хэрэгжүүлэх стратеги, цогц өргөдөл бэлтгэлийн систем
-
Цөөн сурагчтай тулж ажиллах, хувь хүнд төвлөрсөн орчин
-
Өсөж хөгжих тэмүүлэлтэй найз нөхдийн дэмжих хүрээлэл
-
Өөрийгөө танин хөгжүүлэх хувь хүний хөгжлийн агуулга, бодит дасгал ажлууд
-
Хичээлээс гадуурх бодит туршлага хуримтлуулах боломж
-
Хөтөлбөр төгссөний дараа их сургуульд элсэн орох хүртэл тасралтгүй дэмжлэг
2026 оны элсэлтийн хугацаа
I-р ээлж
Элсэлтийн хугацаа: 12.22 - 01.17
Хөтөлбөр эхлэх өдөр: 01.26
II-р ээлж
Элсэлтийн хугацаа: 02.16-03.19
Хөтөлбөр эхлэх өдөр: 03.23
III-р ээлж
Элсэлтийн хугацаа: 05.04 - 05.24
Хөтөлбөр эхлэх өдөр: 06.02
IV-р ээлж
Элсэлтийн хугацаа: 06.22-07.13
Хөтөлбөр эхлэх өдөр: 07.20
V-р ээлж
Элсэлтийн хугацаа: 08.10-08.31
Хөтөлбөр эхлэх өдөр: 09.07
VI-р ээлж
Элсэлтийн хугацаа: 10.11-11.01
Хөтөлбөр эхлэх өдөр: 11.09
Элсэлт нээгдсэн хөтөлбөрүүд
Foundation
Бэлтгэл хөтөлбөр нь өсвөр насныханд хэрэгцээт ур чадварыг суулгаж, анхан шатны их сургуулийн өргөдлийн мэдлэгийг богино хугацаанд олгох эрчимжүүлсэн онлайн хөтөлбөр юм.
Hive Program
Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахад 8-с дээш ангийн сурагчдыг бэлдэх хөтөлбөр
Hive Advanced
Дэлхийн шилдэг их сургуульд өргөдлөө явуулахад хэрэгтэй цогц бэлтгэлийг АХИСАН түвшинд нарийвчлан сурч, бэлдэх хөтөлбөр
Apply With Me
Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бакалавр хамгаалах хүсэлтэй 12-р анги болон завсар жил авсан сурагчдад өргөдлөө амжилттай илгээхэд туслах хөтөлбөр
Gap Program
Завсар жил буй авч буй сурагчдыг 8 сарын хугацаанд бүхий л талаар нь их сургуульд бэлдэх хөтөлбөр юм.
Personalized Program
Үүсгэн байгуулагч О.Ариунзаяагийн тухайн сурагчийн зорилго, мөрөөдөл, онцлогт тохируулан тусгайлан боловсруулсан, бүтэн жилийн ганцаарчилсан хөтөлбөр.