Дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын зэрэг горилон өргөдлөө амжилттай илгээхийг зорьж байгаа хэн бүхэнд туслах хөтөлбөр. Тус хөтөлбөр нь таны онцлогт тохирсон мэргэжил сонголт, аль улсад, хаана суралцах зэрэгт шийдэл санал болгож, их сургуульд амжилттай өргөдлөө илгээхэд туслах болно.
ApplyТанд дараах асуудлууд тохиолдож байна уу?
Их сургуулийн бэлтгэлээ хийж амжаагүй байтал цаг нь тулсан байна.
Өргөдлөө яаж илгээх аргаа олохгүй байна.
Туршлагатай чиглүүлэгч надад байхгүй.
Зөвхөн надад зориулагдсан сургалт, зөвлөгөө хэрэгтэй.
Хэрэгтэй мэдээлэл цуглуулахдаа цаг хугацаа алдаж байгаа мэт санагддаг.
Эсээний санаа болон бичих арга зүйгээ олохгүй байна.
Бичсэн эсээгээ хянан шалгуулж, сайжруулах тал дээр ярилцах хүн хэрэгтэй байна.
APPLY WITH ME хөтөлбөр гэж юу вэ?
Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бакалавр хамгаалах хүсэлтэй хүн бүхэнд өргөдлөө амжилттай илгээхэд туслах цогц хөтөлбөр. Манай хөтөлбөр нь сурагч бүрийн онцлогт тохируулан тулж ажиллан, тэдэнд тохирсон зөвлөгөө чиглүүлгийг өгч өөрөө өөрийгөө олох, нээх, бүтээх аялалд нь чиглүүлж өгдөгөөрөө онцлогтой.
Хөтөлбөрийн Онцлог
-
Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцсэн багш менторууд цөөн тооны сурагчидтай тулж ажиллана
-
Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй тэнцэхэд тань хэрэгтэй бүхий л зөвлөгөө чиглүүлгийг нэг дороос
-
Өргөдлөө илгээх үед дэмжлэгтэй хамт олон, үнэ цэнэтэй хүрээлэл
-
Өргөдөл илгээх үед эрчимжүүлсэн ганцаарчилсан уулзалтуудыг товлох боломжтой
Хөтөлбөрийн агуулга
One-on-one Counseling:
Үүсгэн байгуулагч болон багш менторуудтай тулж ажиллан зөвлөгөө чиглүүлэг авах
Personal Essay Mastery:
Их сургуульдаа явуулах хувийн эсээгээ үнэ цэнэтэй, оновчтой бичих аргачлал
College Application Know-How:
Их сургууль болон төрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцэхэд тань туслах бодит туршлагад суурилсан үнэтэй зөвлөмжүүд ба аргачлалууд