Бидний тухай
Ариун Оюун академи нь насан туршийн хөгжлийг дэмжих Holistic Life Curriculum боловсролын байгууллага бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан College Prep, карьертаа манлайлах хүсэлтэй хүмүүст зориулсан Career Prep, утга учиртай амьдралыг бүтээхийг зорьсон хүмүүст зориулсан Life Prep цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Манай сурагчид дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн орж, 2025 оны байдлаар нийт $28,220,638 ам.доллар буюу 100 тэрбум 183 сая төгрөгтэй тэнцэх тэтгэлэг хүртээд байна.
Бидний нөлөөлөл
13-47
Насныханд нөлөөлсөн
+700 цаг
Хувийн зөвлөгөө өгсөн
+600
Төгсөгчид
+100 тэрбум
Төгрөгний тэтгэлэг
Алсын хараа
Утга учиртай нийгмийг цогцлоох ариун сэтгэлтэй, оюунлаг удирдагчдыг бэлтгэх
Үйл ажиллагаа
College Prep нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад амжилттай элсэн суралцахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, стратегийг цогцоор нь зааж чиглүүлэх бэлтгэл хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр 8-р ангиас дээш сурагчдад зориулсан бөгөөд элсэлтийн бүх үе шатыг мэргэжлийн түвшинд бэлтгэнэ.
Career Prep нь хүссэн байгууллагадаа дадлага хийх, ажлын санал авах, карьертаа дэвшил гаргах, мэргэжлийн замналаа шинэ шатанд гаргахыг зорьж буй хүн бүрт зориулсан практик чиглэлийн хөтөлбөр юм.
Life Prep нь утга учиртай, ухамсартай амьдралыг бүтээхэд шаардлагатай суурь ур чадваруудыг цогцоор нь хөгжүүлэх хувь хүний хөгжлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь амьдралаа эмх цэгцтэй болгож гартаа авахыг хүссэн хүн бүхэнд зориулагдав.
Үүсгэн байгуулагчийн тухай
О. Ариунзаяа нь Ариун Оюун академи болон Girls Coding Cafe төслийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм. Тэрээр Ариун Оюун академиар дамжуулан 700+ гаруй сурагчдад мэргэжлийн зөвлөгөө, чиглүүлэг өгч ажилласан туршлагатай. Мөн 2021 оноос эхлүүлсэн Girls Coding Cafe ашгийн бус төслөөрөө дамжуулан Монголын охид, бүсгүйчүүдийг технологийн салбарт дэмжин, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна.|
Боловсролын салбарт хувь нэмрээ оруулахаас өмнө тэрээр АНУ-д хувийн санхүүгийн LearnLux компани болон Cue Ball Capital хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан. Энэ хугацаанд ойролцоогоор $100 сая ам долларын хөрөнгө босголтын төслүүдэд гар бие оролцож, санхүүгийн шинжээчээс бизнес хөгжлийн хэлтсийг хариуцаж, 80 гаруй хөрөнгө оруулагчийн харилцааг удирдан ажилласан туршлагатай.
Тэрээр мөн хувь хүний хөгжлийн чиглэлээр контент бүтээгч бөгөөд Ariun Oyun YouTube суваг дээрээ 130,000+ дагагч, 10 сая гаруй үзэлттэй. О. Ариунзаяа Бостоны их сургуулийг санхүү болон улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.