Teenspire хөтөлбөр нь 13–18 насны залууст зориулсан, өөрийгөө танин мэдэх, өсвөр насныханд хэрэгтэй ур чадваруудыг системтэйгээр хөгжүүлэх танхимын цогц хөтөлбөр юм. 

Apply

Танд дараах асуудлууд тохиолдож байна уу?

Эцэг эхчүүдэд…

Таны өсвөр насны хүүхэд зорилгогүй мэт цагийг өнгөрөөж байна уу?

Таны хүүхдэд өөртөө итгэх итгэл, цагийн менежмент, төлөвлөлтийн ур чадвар хэрэгтэй байна уу?

Та хүүхдээ их сургууль, цаашдын амьдралд шаардлагатай ур чадваруудад бэлтгэхийг хүсч байна уу?


Сурагч танд…

Та амжилттай, аз жаргалтай амьдрахад тань туслах амьдралын суурь чадваруудыг эртнээс суралцахыг хүсч байна уу?

Та чухал зүйлээ хойшлуулсаар байгаадаа сэтгэл дундуур байна уу?

Та өөрийгөө ойлгож, өөртөө итгэлтэй болж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж сурахыг хүсч байна уу?

Та урам зоригтой, өсөж дэвжих хүрээлэлд нэгдэхийг хүсч байна уу?

 

Teenspire хөтөлбөр гэж юу вэ?

 

Өсвөр нас бол хүний үнэт зүйлс, итгэл үнэмшил, зорилго, зан төлөв бүрэлддэг хамгийн чухал үе. Энэ үед зөв чиглүүлэг, ур чадварын бэлтгэл дутсанаар олон хүүхэд өөртөө эргэлзсэн, зорилгогүй, дараагийн шатандаа айдас түгшүүртэй, бэлэн бус байдалтай шилждэг.

Teenspire хөтөлбөр нь өсвөр насны хүүхдүүдэд өөрийгөө ойлгох, амжилттай суралцаж амьдрах суурь чадвараа хөгжүүлэх, өөртөө итгэлтэйгээр утга учиртай залуу насыг бүтээх үнэ цэнэтэй суурийг тавина.

Хөтөлбөрийн онцлог

  • Дижитал ертөнцөд мэдээлэл шүүх, сэтгэх, бичих чадвар хөгжүүлнэ

  • Self-discovery буюу өөрийгөө танин мэдэх цөм хөтөлбөр

  • Багаар ажиллах, илтгэх, манлайлах чадварыг бодитоор хөгжүүлнэ

  • AO Volunteer Club-д оролцож нийгмийн идэвхтэй оролцоотой болно

  • Эерэг, өсөлт тэмүүлэлтэй найз нөхдийн хүрээлэл бий болгоноӨсөж хөгжих тэмүүлэлтэй, тав тухтай орчин

Хөтөлбөрийн давуу тал

  • Манай сурагчид дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн орж, 2025 оны байдлаар нийт $28,220,638 ам.доллар буюу 100 тэрбум 183 сая төгрөгтэй тэнцэх тэтгэлэг хүртээд байна.

  • Амьдралд хэрэгтэй эрүүл зөв дадал, бодит ур чадваруудыг эзэмшинэ

  •  600+ өсвөр насны сурагчтай ажилласан туршлагатай хамт олон

  •  Зорилгоо тодорхойлж бодитоор хэрэгжүүлэх стратеги

  •  Төгсөөд ч дэмжлэг авах боломж

  •  Хамтран суралцаж, өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээх орчин

     

Хөтөлбөрийн Агуулга

Module 1: Self-Discovery & Future Planning
Өөрийгөө танин мэдэх ба ирээдүйн зорилго, төлөвлөлт

Module 2: Healthy Habit Formation
Эрүүл зөв дадал, сахилга батыг бүрэлдүүлэх

Module 3: Critical Thinking & Writing in the Social Media Era
Сошиал эринд мэдээлэл шүүн тунгаах, сэтгэх ба бичих ур чадвар

Module 4: Communication & Social Skills
Харилцаа ба нийгмийн ур чадвар

Module 5: Mental Health in the Digital Era
Дижитал орчин дахь сэтгэлзүйн эрүүл мэнд

Module 6: Life Skills for the Real World
Бодит амьдралд хэрэгтэй амьдрах ур чадвар

Module 7: Small Business Launch
Жижиг бизнес эхлүүлэх суурь мэдлэг

Module 8: Public Speaking
Олны өмнө илтгэх ур чадвар

Module 9: Community Impact Volunteering
Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын оролцоо

 

II-р ээлжийн бүртгэл явагдаж байна

Хөтөлбөрийн цагийн хуваарь:  
Даваа - Баасан 17:00-20:00, Бямба 12:00-15:00
Хугацаа8 долоо хоног (танхимаар)
Үндсэн төлбөр: 4,000,000₮ 
Эртэч өргөдлийн хугацаанд: 3,600,000₮ (10% хөнгөлөлт)

  • 10% хөнгөлөлт эдлэх боломж

    • Эртэч өргөдөл

    • Ариун Оюун академийн аль нэг хөтөлбөрийн төгсөгч 

    • Зорилтот бүлэг

Teenspire хөтөлбөрт бүртгүүлэх 

Хэрвээ та Teenspire хөтөлбөрт элсэхийг хүсч байвал доорх формыг бөглөж бүртгүүлээрэй. Rolling Basis Admission буюу эхэлж өргөдлөө илгээж, тэнцсэн сурагчид түрүүлж суудлаа баталгаажуулах боломж нээгдэнэ.

 

Apply