Classroom to Career: Land Your Dream Job

Classroom to Career хөтөлбөр нь таны карьерын замналыг тодорхойлж, богино болон урт хугацааны карьерын төлөвлөгөө гаргаж, амжилттай дадлага болон ажлын байрны санал авахад туслах цогц гарын авлага тань байх болно. Өндөр өрсөлдөөнтэй ажлын ярилцлага, сонгон шалгаруулалт дээр хэрхэн яаж амжилттай бэлтгэх зааварчилгаа болон ажлын байран дээрээ өөрийн потенциалыг тултал ашиглах чиглүүлгийг танд олгох болно. Classroom to Career хөтөлбөр нь их дээд сургуульд суралцаж буй оюутнууд эсвэл анх удаа карьертаа хөл тавьж буй бүх хүмүүст зориулсан цогц хөтөлбөр юм.
Apply

Танд дараах асуудлууд тохиолдож байна уу?

Та их сургуулиас мэргэжлийн ажлын байрны талбар луу шилжихээс айж сандарч байна уу?

Та дадлага болон ажлын байрны санал хэрхэн яаж амжилттай авч чадах талаар мэдэхгүй чиглүүлэггүй мэт санагдаж байна уу?

Карьерынхаа төлөвлөгөөг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Та өөрт тавьсан зорилго, тэмүүлэлдээ хэрхэн яаж оновчтой богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулахаа мэдэхгүй байна уу?

Ажлын ярилцлагад хэрхэн амжилттай оролцох, сонгон шалгаруулалтын процесст бэлтгэлгүй мэт санагдаж
байна уу?


Ажилд орсон ч, хүндлэгдэж, үнэлэгдэж, манлайлах чадваргүй мэт айдас түгшүүр мэдэрч байна уу?


Сургуулиас эзэмшсэн ур чадваруудаа бодит ажил дээрээ хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна уу?

Classroom to Career хөтөлбөр гэж юу вэ?

Classroom to Career хөтөлбөр нь таны карьерын замналыг тодорхойлж, богино болон урт хугацааны карьерын төлөвлөгөө гаргаж, амжилттай дадлага болон ажлын байрны санал авахад туслах цогц гарын авлага тань байх болно.

Өндөр өрсөлдөөнтэй ажлын ярилцлага, сонгон шалгаруулалт дээр хэрхэн яаж амжилттай бэлтгэх зааварчилгаа болон ажлын байран дээрээ өөрийн потенциалыг тултал ашиглах чиглүүлгийг танд олгох болно.

Classroom to Career хөтөлбөр нь их дээд сургуульд суралцаж буй оюутнууд эсвэл анх удаа карьертаа хөл тавьж буй бүх хүмүүст зориулсан цогц хөтөлбөр юм. Хэрэв та амжилттай дадлага хийх, хүссэн компаниасаа ажлын байрны саналыг амжилттай авах, карьераа урт хугацаандаа утга учиртай байлгахын тулд стратеги, төлөвлөлт, бэлтгэлээ илүү болосвронгуй болгохыг хүсч байвал энэхүү хөтөлбөр танд хэрэгцээтэй бүхий л мэдээллийг цогц байдлаар хүргэн, танд одоо байгаа айдас түгшүүрийг өөртөө итгэх итгэл, тодорхой байдал, эмх цэгцтэй байдлаар орлох болно.

Хөтөлбөрийн онцлог

  • Карьерынхаа замналыг төлөвлөх: Та өөрийн мэргэжил эсвэл хийх дуртай зүйлийнхээ дагуу өөрийн алсын харааг тодорхойлж, түүндээ хүрхэн бодит зураглал, хол ойрын төлөвлөгөө болон стратегийг гаргана.
  •  Амжилттай ажлын байрны санал авах бэлтгэл: Амжилттай ярилцлага өгөх, өрсөлдөөн дундаас тодорч гарах, цаг хэмнэх үр өгөөжтэй арга барил, техник зэрэг бүхий л хэрэг болох зүйлсийг суралцана.
  •  Дадлага болон бүтэн цагийн ажлын орчинд амжилттай ажиллах: Бүтэн цаг эсвэл дадлагын ажлын байрны санал авсаны дараа яах вэ? Хэрхэн яаж амжилттай ажиллах вэ, хамт олондоо үнэлэгдэх багийн гишүүн байх вэ зэрэг чухал чадваруудад суралцана.

Хөтөлбөрийн давуу тал

  • 10+ жилийн бодит туршлага дээр суурилсан системтэй арга барил
  • Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О. Ариунзаяа багшийн хичээл, чиглүүлэг
  • Өөрийн цагийн хуваарьт тохируулан, өөрийн хурдаар суралцах уян хатан цахим орчин
  • Хичээл бүрийг дагасан бодит үр дүн гаргах дасгал ажлууд
  • Татаж авах боломжтой практик материал, ажлын хуудаснууд
  • Суралцах хугацаандаа бодит өөрчлөлт, ахиц гаргах бүтэцтэй хөтөлбөр
  • Амьдралын турш хэрэглэгдэх хувь хүний хөгжлийн суурь чадварууд

Хөтөлбөрийн агуулга

Module 1: Career Mapping & Planning
Карьерын алсын хараа, урт болон богино хугацааны оновчтой төлөвлөлт
Module 2: Career Fundamentals & Internship Importance
Амжилттай Карьертай болохын тулд зайлшгүй мэдэх ёстой зүйлс, зааварчилгаа. Дадлага хийхийн ач холбогдол
Module 3: Company Research and Profiling
Компаний судалгаа ба Профайл бэлтгэл
Module 4: LinkedIn Usage
LinkedIn хэрэглээ
Module 5: Networking Know-How
Networking хийх ур чадвар
Module 6: Interview Preparation
Олон төрлийн ярилцлагын бэлтгэл
Module 7: Ariunzaya’s Personal Story And Lessons 
Ариунзаяагийн хувийн түүх ба сургамжууд, АНУ-д олон улсын оюутан амжилттай ажлын байрны санал авсан замнал
Module 8: Making the Most of Your Internship
Анхны ажлын байраа амжилттай эхлүүлж авч явах бэлтгэл

Асуулт хариулт

1. Би заавал оюутан байх шаардлагатай юу?
Үгүй. Оюутан хүмүүст мэдээж энэхүү хөтөлбөр маань яг зөв цаг үедээ сууж байгаа хэрэг болно. Харин та оюутан биш байсан ч, анхны карьераа эхлүүлэх гэж байгаа, эсвэл карьераа анхнаас нь үр дүнтэй төлөвлөгөө, урт хугацааны стратегитай авч явахыг хүсч л байгаа бол энэхүү хөтөлбөр танд тохирох болно.
2. Хэддүгээр курсийн оюутнуудад тохиромжтой вэ?
Амжилттай дадлага хийнэ, ажлын байрны санал авна гэдэг нь урт хугацааны бэлтгэл шаарддаг тул аль болох эрт байвал сайн. Гэхдээ та төгсөх дөхсөн байсан ч, энэхүү хөтөлбөрөөс маш их зүйлийг сурч авах болно. 
3. Би гадаадад сурдаг. Тэндээ ажиллахыг хүсч байгаа. Энэхүү хөтөлбөр надад тохиромжтой юу?
Тохиромжтой. Энэхүү хөтөлбөр нь Ариунзаяа багшийн АНУ-д амжилттай дадлага олон, ажлын байрны саналуудыг авч байсан хувийн туршлага дээр үндэслэн гарсан тул маш өндөр өрсөлдөөнтэй талбараас хэрхэн яаж амжилт олох талаар дэлгэрэнгүй суралцах болно. Та аль ч оронд байсан, хөтөлбөрийн маань агуулга үнэ цэнэтэй мэдлэгэ олгох болно. 

II-р ээлжийн бүртгэл явагдаж байна

Хөтөлбөрийн цагийн хуваарь:  
Та өөрт тохирсон цагаараа онлайнаар хичээлүүдээ үзэх боломжтой. Долоо хоног бүр хичээл нээгдэнэ, дасгал ажлууд дээр ажиллана.
Сургагч багш: О. Ариунзаяа
Хугацаадолоо хоног (цахимаар)
Үндсэн төлбөр: 1,500,000₮ 
Эртэч өргөдлийн хугацаанд: 1,350,000₮ 
(2/22-с өмнө)
  • 10% хөнгөлөлт эдлэх боломж
    • Эртэч өргөдөл
    • Ариун Оюун академийн аль нэг хөтөлбөрийн төгсөгч 
    • Зорилтот бүлэг
Элсэлт авах сүүлийн өдөр: 03/19 17:00
Хөтөлбөр эхлэх өдөр: 03/23

Classroom to Career хөтөлбөрт
бүртгүүлэх заавар

Хэрвээ та Classroom to Career: Land Your Dream Job хөтөлбөрт элсэхийг хүсч байвал доорх формыг бөглөж бүртгүүлээрэй. 
Apply